Анх удаа ямар нэг зүйл хийхэд үргэлж хэцүү байдаг. Ялангуяа хамтран ажиллаж, алдаа гаргах үед тухгүй санагддаг. Бид шинэ нээлттэй эхийн хувь нэмэр оруулагчид хэрхэн суралцаж, анхны хувь нэмрээ хийх процессыг хялбар болгохыг хүссэн.
Өгүүллэг уншиж, бичлэг үзэх нь тус дөхөмтэй байж болох ч бодитоор нь хийж үзэхээс дээр зүйл үгүй. Энэхүү төсөл нь анхлан суралцагчдад анхны хувь нэмрээ оруулах замыг зааж өгөх, хялбарчлах зорилготой. Хэрэв та анхны хувь нэмрээ хийхийг хүсвэл доорх алхмуудыг дагаарай.
Хэрэв та командын мөр ашиглахад тухгүй байвал энд бусад хэрэгсэл ашиглах зааврууд бий.
Хэрэв таны машин дээр git байхгүй бол суулгана уу.
Энэ репогийн хуудасны дээд талд байрлах Fork товчийг дарна уу.
Ингэснээр таны GitHub бүртгэл дээр тус репогийн хуулбар үүснэ.
Одоо энэ репог өөрийн компьютер дээрээ клон хийж авна. GitHub бүртгэл рүүгээ орж, Clone товчийг дараад дараа нь copy to clipboard тэмдгийг дарна.
Терминал нээгээд дараах командыг ажиллуулна:
git clone "та хуулсан url"Энд "та хуулсан url" гэдэг нь энэ төслийн таны салаалсан хувилбарын URL юм.
Жишээ нь:
git clone [https://github.com/taniin-ner/first-contributions.git](https://github.com/taniin-ner/first-contributions.git)Энд taniin-ner гэдэг нь таны GitHub-н хэрэглэгчийн нэр.
Компьютер дээрээ тухайн репо руу орно:
cd first-contributionsШинэ салбар үүсгэнэ:
git checkout -b <shine-salbar-ner>Жишээ нь:
git checkout -b add-luke-oliff(Салбарын нэр заавал add гэж эхлэх албагүй, гэхдээ өөрийн нэрээ нэмэх зорилготой тул ингэж нэрлэх нь ойлгомжтой.)
Contributors.md файлыг текст засварлагчаар нээгээд өөрийн нэрээ нэмнэ. Эхлэл эсвэл төгсгөлд бүү нэмээрэй, хаа нэгтээ дунд хэсэгт нь хийнэ. Дараа нь файлаа хадгална.
Дараа нь терминалдаа git status ажиллуулбал өөрчлөлт гарсныг харуулна.
Өөрчлөлтөө салбартаа нэмнэ:
git add Contributors.mdCommit хийж хадгална:
git commit -m "Add <tanii-ner> to Contributors list"Дараах командаар өөрчлөлтөө push хийнэ:
git push origin <salbar-ner><salbar-ner> хэсэгт та өмнө үүсгэсэн салбарын нэрээ оруулна.
GitHub дээр өөрийн репод ормогцоо Compare & pull request товчийг дарна.
Дараа нь pull request-ээ илгээнэ.
Тун удалгүй таны өөрчлөлтүүд гол (master) салбарт нэгтгэгдэх бөгөөд танд мэдэгдэл ирнэ.
Баяр хүргэе! Та fork -> clone -> edit -> PR гэсэн стандарт ажлын урсгалыг амжилттай хийж дуусгалаа.
Хувь нэмрээ хийсэндээ баярлаад найзууд, дагагчидтайгаа энэ вэб апп-аар дамжуулан хуваалцаарай.
Мөн бид анхлан суралцагчдад зориулсан хялбар асуудлуудтай төслүүдийн жагсаалтыг цуглуулсан байгаа. Энэ вэб апп доторх төслийн жагсаалтыг шалгаарай.
| GitHub Desktop | Visual Studio 2017 | GitKraken | Visual Studio Code | Atlassian Sourcetree | IntelliJ IDEA |





